solongonews
Машин уу, юү вэ?
2015-08-11 10:54
Дэлхийд хүний сонирхол татахаар маш олон автомашин бүтээжээ.

Ихэнхдээ ийм машиныг гар аргаар бүтээдэг байдаг. Тэднээс ТОП гэсэн 10 автомашиныг энд дурдъя.

 Хамгийн намхан автомашин

Дэлхийн хамгийн намхан машиныг Английн иргэн Перри Уоткинс бүтээжээ. Түүний бүтээсэн энэ машины өндөр ердөө 48 см юм байна.  Тэрбээр машинаа “Flatmobile” хэмээн нэрлэжээ.

Энэхүү машиныг 2006 оноос хийж эхэлжээ. Түүнээс хоёр жилийн дараагаар машин бэлэн болсон байна.  Тэрбээр машинаа 1960 онд гарсан “Batman” кинонд гардаг машины загвараар бүтээсэн байна.  875 сс хөдөлгүүртэй, цагт 70 милл хурдалдаг.   

Хамгийн жижиг автомашин

        “Peel P50” нь дэлхийн хамгийн жижиг машин гэнэ. Түүний урт 134,  өндөр 117, өргөн нь 99 см аж. Хүндийн жин нь ердөө 59 кг.  Хөдөлгүүр нь  49 сс, цагт 64 км хурдалдаг.   Энэ машинд нэг том хүн, дунд зэргийн чемодантай багтдаг. “Peel P50”  нь ердөө гурван дугуй, нэг хаалгатай.

        Энэ бичил машиныг 1963-1964 онд 50 ширхэгийг үйлдвэрлэн худалдаалжээ. Үүнээс 20 нь өнөө цаг хүртэл хадгалагдаж ирсэн гэдэг.  Машины анхны үнэ нь 200 фунт.  Энэ цаг үед машины үнэ 35-50 мянган фунт болсон гэж байна.

Хамгийн өндөр автомашин

         “Jeep Willys WW2”. Энэхүү жийп нь Америкийн домог болсон хуурай замын жийпийн нэг хувилбар юм байна. Түүнийг  Арабын шейх Hamad bin Hamdan Al Nahyan зургаан метрийн өндөртэйгөөр захиалан хийлгэжээ. Энэ нь одоог хүртэл дэлхийн хамгийн өндөр машинд тооцогддог хэвээр байна.

 

Хамгийн урт автомашин

        Энэ бол мэдээж лимузин.  Нийт 36 хүний суудалтай. Мөн л Арабын шейхын захиалгаар хийгдсэн.  Хамгийн эхэнд энэ машин 20,27 метрийн урттай байсан.   Хэтэрхий урт энэхүү машин Калифорнийн  авто замын  хөдөлгөөнд саад учруулж байсан учир явахыг хориглож байсан байна.

Тиймээс  Машиын хойд болон урд хэсгээс нийтдээ 0,46 м хасч 19,8 метрийн урттай болсон байна. 80 литрийн хоёр банктай.   Энэ лимузингийн үнэ 1,8 сая ам.доллар. хэрэв та хүсвэл 10000 ам.доллараар долоо хоног түрээслэж болох гэнэ. 

Ирээдүйн машин

        “TransFX” компани “Fastlane” нэртэй энэхүү машиныг  киноны зураг авалтад зориулан ердөө дөрвөн ширхэгийг үйлдвэрлэсэн байна.

Гутлан автомашин

        Энэ бол гутлан электрон машин. Түүнийг ердийн гутал хийдэг технологи болох арьсаар хийжээ.  Хятадын Вэньчжоу хотын “Kang Shoe” гутлын компани өөрийн бүтээгдэхүүнийг сурталчилах зорилгоор энэхүү машиныг захиалан бүтээлгэжээ.   Хэдийгээр энэхүү машиныг хотын гудамжаар явахыг хориглодог ч  үндсэн зорилгоо сайн биелүүлдэг нь гарцаагүй. Энэ машины урт гурван метр, өргөн нь нэг метр гэнэ.

Энэхүү электрон машиныг нэг цэнэглэсэн байхад цагт 35 км-ын хурдтайгаар 400 км зам туулна. Машиныг хагас жил хийсэн бөгөөд 6 451 ам.доллар зарцуулсан байна.  Тэд дахин 40 машин хийлгэхээр төлөвлөж байгаа аж.  Эдгээр машинаа  Хятад дахь өөрийн нэрийн барааны дэлгүүрүүдэд сурталчилгааны зорилгоор байрлуулах гэнэ.

  Түүнээс гадна гадаадын бусад орнуудад өндөр өсгийтэй гутлыг дууриалган хийсэн машинтай таарч болно.  Ийм машиныг багагүй тоогоор худалдаалсан байдаг гэнэ.

“Хот дог” машин

        Энэ машины нэрийг "Wienermobile" гэдэг.  Америкийн хүнсний “Oscar Mayer” компанийн захиалгаар бүтээгдсэн машин  аж. Үүний анхны загварыг тус компанийнхан 1936 онд бүтээлгэж байжээ.

  77 жилийн түүхтэй энэхүү машиныг  ердийн автомашинтай адил  ганц Америкт ч төдийгүй бусад орнуудад үйлчилгээндээ ашигладаг болжээ.

1995 онд  энэхүү машиныг 3,35 метрийн өндөртэй, 8,23 метрийн урттайгаар бүтээж байсжээ. Харин энэ зураг дээр “Хот дог” машины дунд болон бага оврын загварууд байна.

 “Шар айрагны лааз”

        “The Pop Top Can Car” нэртэй. Канистрын хамгийн орчин үеийн загвар.  Энэ машиныг нийтдээ 1 000 хувь хийжээ.  Энэ машинд үнэхээр 55 литрийн багтаамжтай канистр байдаг. Энэ нь автомашины өмнөх хэсэгт байрладаг бөгөөд үнэхээр шар айраг тээвэрлэхэд зориулагдсан гэнэ.  Түүнд цорго бас  аяга байрлуулах тавцан бий.

“Алтан загас”

        “ Алтан загас” нэртэй энэ ачааны машин нь 4 метрийн өндөр, 7 метрийн урттай.  Загасны инээмсгэлэн цонхтой. Мөн л сурталчилгааны зориулалтай бүтээгдсэн.

 “Жүрж” автомашин

        Жүржийн шүүс сурталчилах зорилгоор 1972 онд Брайан Вейтом анх бүтээсэн.  Машин цагт 48 км цагийн хурдалдаг.  Энэхүү  машиныг энэ цаг үед авто музейгээс үзэж болно.

 

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : www.mglnews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл