- Дундад, Бразил хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Дундад улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн брэнд бий болгоно" гэжээ. Мөн Дундад улсын тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн үзэсгэлэнтэй танилцлаа.
Ли Кэчян тайлбар танилцуулгыг сонсож, технологийн талаар нарийн асууж, Дундад, Бразил хоёр орны аж ахуйн нэгжийн эзэдтэй санал солилцсон юм. Тэрээр хэлэхдээ: - Дундадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны төслүүдийг чанарын өндөр түвшинд бүрэн биелүүлж, метрог товлосон цагт нь ашиглалтад оруулах хэрэгтэй. Мөн цаашдаа Бразилын зах зээлд тохирох машин, тоног төхөөрөмжийг судлан хөгжүүлж, хоёр орны хамтын ажиллагаанд хошуучилж, олон улсад өрсөлдөхүйц Дундадын брэндийг бий болгох хэрэгтэй гэлээ.
Ли Кэчян Рио-Де-Жанейро хотноо Дундад улсын тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн үзэсгэлэнтэй танилцахдаа, "Дундадын тал автомашин, усан онгоц, хар төмөрлөг, барилгын материал гэх зэргийн салбарт Бразилтай хамтран ажиллаж, чанар эдэлгээ сайтай, байгаль орчны хамгаалалтын стандарт хангасан тоног төхөөрөмж экспортлох төдийгүй Бразилд үйлдвэрлэлийн шугам, засварын үйлдвэр байгуулахад тусалж, орон нутгийн хүмүүсийг сургалтад хамруулан бэлтгэж, ажлын байр буй болгоно. Мөн Бразилаас сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өрсөлдөх чадавхтай тоног төхөөрөмжүүдийг импортолно. Эдгээр хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан ашигтай хамтран ажиллагаа, хамтдын хөгжилд ач тусаа өгөх юм" гэж онцоллоо.
