solongonews
Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай боллоо
2025-05-28 11:05
Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай боллоо

Хятадын "CMG дэлхийн роботын цуврал тэмцээн"-ий тулааны тэмцээн 05-р сарын 25-нд Ханжөү хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ бол хүн дүрст роботуудын дэлхийн анхны тулааны тэмцээн бөгөөд дэлхийн үзэгчдэд зориулсан шинжлэх ухааны үзэсгэлэнгийн тэмцээн юм.

Энэхүү үйл явдлын сонирхолтой тулааны хөдөлгөөн, мэргэжлийн болон шинжлэх ухааны нарийвчилсан тайлбарууд нь "Хүн-машины хамтын зохицол" технологийг ирээдүйн амьдралд ашиглах талаар хүмүүст ихийг бодуулж сэтгүүлсэн төдийгүй, робот технологийн чадавх, хөгжлийн тухай интернетэд халуухан хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Өнөөдөр роботууд хиймэл оюун ухаан, хүн-машины хамтын зохицол, механик дизайн, үйлдвэрлэлийн хүчин чадал хурдацтай хөгжиж байна. Ялангуяа, Хятад улс робот үйлдвэрлэлийн сүлжээг нэгтгэх чиглэлээр системтэй тэргүүлэх давуу үйлдэл үзүүлж байгаа юм. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл