
Цаасаар хийсэн хуримын хувцас
Английн “Өдөр бүрийн шуудан сонин” 8 дугаар сарын 18-ны өдрийн мэдээгээр, олонх шинэ бэрүүд мордох үедээ цаг агаарын байдал цэлмэг тунгалаг байхыг хүсдэг билээ. Хэрвээ та Оросын Оёдолчин Asya Kozina-гийн хуримын ёслолын цаасан даашинзыг өмсөх гэвэл мөн адилхан бороо битгий ороосой гэж хүсэх байх.

Цаасаар хийсэн хуримын хувцаснууд
St. Petersburg хотын Asya Kozina-гийн уран бүтээл нь Монгол үндэстний уламжлалт хувцас загвараас үлгэр авсан байна. Тэрээр монгол эртний уламжлалт хувцас өмсгөлийн хуучин зураг загварыг судалж шинжлэн, энгийн цагаан өнгийн цаасаар дэндүү өвөрмөц, нямбай, гайхалтай, этгээд сайхан хуримын ёслолын даашинзыг бүтээжээ. Өнөөдрийн Монгол хуримын хувцас өмсгөлийн ихэнх нь хурц гялгар өнгө болон угалз хээтэй байсан ч тэрээр цаасаар хуримын даашинз хийсэн нь өнгө будаг хүмүүсийн анхаарлыг ихэд татна гэдэгт итгэдгээс болсон байна.

Цаасаар хийсэн хуримын хувцас
