Өнөөдөр буюу 02-р сарын 02-нд Дэлхийн ус намгархаг газрын өдөр тохиож байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг тасралтгүй эрчимжүүлсээр ирлээ. Өдгөө ус намгархаг газрын нийт талбай Азид нэгдүгээрт, дэлхийд дөрөвдүгээрт жагссан байлаа гэж Хятадын Үндэсний Ойн Аж Ахуйн Захиргаанаас мэдээлсэн байна.
Хятад улс олон улсын ач холбогдол бүхий 82 намгархаг газартай бөгөөд улсын ач холбогдол бүхий 80 намгархаг газар, муж, өөртөө засах орны ач холбогдол бүхий 1208 намгархаг газартай юм. Хятад улс олон улсын баталгаажсан 22 ус намгархаг газрын хоттой. Энэ нь дэлхийд тэргүүлж байна. Үүний зэрэгцээ нийт 903 үндэсний ус намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн байдаг. Тэдгээрийн 90 орчим хувийг нь олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй болгосон ба жилд 320 сая орчим жуулчдыг татдаг.
Үүний зэрэгцээ Хятад улс 1 сая гаруй га талбайг хамарсан ус намгархаг газрыг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг урагшлуулах 3800 гаруй төсөл хэрэгжүүлж байна. Мангро ойг хамгаалах ажлуудыг хэрэгжүүлснээр 9200 га талбайтай мангро ойг сэргээжээ. Мөн олон улсад амласан үүргээ биелүүлж, ус намгархаг газрыг хамгаалах Хятадын шийдлийг санал болгосон байна. Мөн Олон улсын Мангро төвийг албан ёсоор байгуулсан бөгөөд гишүүн орнуудын тоо 20 болон нэмэгдсэн байна.
