solongonews
Өвөр Монголын мал аж ахуй тариалангийн оронд 683 супермаркет баригдаж эхлэв
2015-07-13 17:23
2014 онд 1700 супермаркет барьж байгуулсан бол энэ онд 683 супермаркет барих чиглэл тогтоосон байна.

Энэ оны эхнээс Өвөр Монгол мал аж ахуй тариалангийн орны иргэдэд ая тухтай үйлчлүүлэх 683 супермаркет баригдаж, 7 дугаар сарын эх болтол 33.3 хувийн барилгын ажил дуусаж ашиглалтад оров.

ӨМӨЗО-ны мал аж ахуй тариалангийн оронд “Арвыг хамруулах” төслийн зохицуулалтаар ӨМӨЗО-ны Арилжаа худалдааны явдлын тэнхим 2014-2016 он болтол ард түмэнд дэмжлэг үзүүлж, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилготой 2534 супермаркет барьж байгуулах чиглэлийг тогтоож, 2014 онд 1700 супермаркет барьж байгуулсан бол энэ онд 683 супермаркет барих чиглэл тогтоосон байна.   

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл