Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 2-р сарын 4-нд хэвлэлийн бага хурал хийж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн орчин үеийн хөгжлийг уялдуулан ахиулах, хөдөө тосгоны бүх талын сэргэлтийг тууштай хэрэгжүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хэвлэлийн бага хурлаар өнгөрсөн оны хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын ажлыг дүгнэхэд, байгалийн гамшиг зэрэг сөрөг хүчин зүйлсийг даван туулж, тогтвортой, эерэг ахицтай байснаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-ний зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн гэж мэдээлэв.
Мөн Хятад улсын хөдөө аж ахуйн нэгдсэн үйлдвэрлэлийн чадавх шинэ шатанд гарсныг онцоллоо. Үр тарианы нийт үйлдвэрлэл хоёр жил дараалан 700 сая тонноос давж, 2025 онд 714.9 сая тонн болж, нийт ургац болон нэгж талбайн ургац хоёулаа түүхэн дээд амжилт тогтоожээ.
Түүнчлэн шар буурцгийн үйлдвэрлэл дөрвөн жил дараалан 20 сая тонноос давж, махны нийт үйлдвэрлэл анх удаа 100 сая тонноос давжээ.
