6 дугаар сарын 1-ний 21 цагийн үеэр, Чүнчиний Дүнфан хөлөг онгоцны компанийн "Дорнын од" аяллын хөлөг онгоц Наньжинаас Чүнчин хүрэх замд далайн хүчтэй хар салхинд өртөж живсэн байна. Осолдсон хөлөг онгоцонд 456 хүн байсны 14 хүнийг авраад байна.
6 дугаар сарын 2-нд Дундадын ерөнхий сайд Ли Кэчян Хүбэй мужийн Жяньли шяний эмнэлэгт очиж, осолдсон онгоцноос аврагдсан хүмүүсийг эргэв.
Ли Кэчян аврагдсан хүмүүсийн биеийн байдал, ослын байдалтай танилцжээ. Ялангуяа онгоцон дотор хүчилтөрөгч байсан эсэх, хүмүүсийн дуу сонсогдсон эсэх тухай дахин дахин асууж байлаа.
2-ны орой тэрээр Жяньли шяньд хурал хийлгэж, живсэн зорчигч тээврийн усан онгоцны аврах ажлыг зохион байгуулав. Нэгт, минут секундтэй уралдан бүх хүчээ дайчлан хүний амь аврах хэрэгтэй. Хоёрт, аврах тоног төхөөрөмжийг шилжүүлэн авчирч, аврах чадвараа нэмэгдүүлэн, шинжлэх ухаанчаар аврах хэрэгтэй. Гуравт, мэргэжлийн эмчилгээний хүмүүс ялангуяа сэтгэл зүйчдийг цуглуулж, гэмтэж бэртсэн хүмүүсийг авран эмчлэх ажлыг сайтар хийх хэрэгтэй. Дөрөвт, зорчигчдын ар гэрийнхэнд туслан төвхнүүлж, ажлаа бодитоор нарийвчлан гүйцэтгэх хэрэгтэй. Тавд, зохион байгуулалтын механизмыг нэгдсэн журамд оруулах. Төв хороо, орон нутаг, цэрэг арми харилцан зохицолтой хамтран ажиллаж, аврах ажиллагааг сайтар хийх хэрэгтэй. Зургаад, Төрийн зөвлөлөөс хэргийн шалган байцаалтын ажлын хэсэг байгуулж, хэргийн шалтгааныг үнэн бодитоор шалган тодруулах хэрэгтэй гэжээ.


