solongonews
ӨМБИС болон СУИС хамтын ажиллагааны хүрээ хэмжээгээ өргөтгөв
2015-06-03 10:37
Өвөр Монголын Багшийн Их Сургууль болон МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль хамтын ажиллагааны бичиг баримтад гурав дахь удаагийн гарын үсэг зурав.

Амжилтаа бататгаж, хамтын ажиллагаагаа ахиулахаар Өвөр Монголын Багшийн Их Сургууль болон МУ-ын Соёл Урлагийн Их Сургууль 2004 оны 4 дүгээр сар болон 2011 оны 10 дугаар сард тус тус хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурснаас хойш энэ оны 5 сарын 29-ний өдөр хоёр тал эрдэм шинжилгээ, сурган хүмүүжил болон соёлын хүрээний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж гурав дахь удаагийн хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурсан байна.

ӨМБИС-ын захирал Юнь Гүөхүн болон Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн захирал Сонинтогос нар хоёр талыг төлөөлөн гарын үсэг зурсан байна.

Энэ удаагийн хамтын ажиллагаа нь харилцан заах арга, шинжлэх ухаан мэргэжлийн ажилтан томилох, харилцан сурагч томилох, харилцан сурлагын хувийг хүлээн зөвшөөрөх зэрэг хүрээнд ажлаа өрнүүлнэ.

Хэлэлцээр ёсоор хоёр тал өөр өөрийн хичээл, тусгай мэргэжил болон эрдэм шинжилгээний шаардлагаа үндэслэж, заах арга, шинжлэх ухааны мэргэжилтнийг харилцан урих, эрдэм шинжилгээний тайлан хийлгэж, шинжлэх ухаан мэргэжилтнээ зохион байгуулж хоёр тал дур сонирхлын хүрээнд шинжлэх ухаан мэргэжлийн судалгааны ажлыг хамтдаа хийнэ. Сурагчдын солилцооны талаар, хоёр тал сурагчаа харилцан томилж богино хугацааны солилцоо ба дадлага хийлгэж, адил зэргийн магистр, докторыг сольж хүмүүжүүлэхээр болжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл