Дэлхийн хятадуудын газрын теннисний холбоо, ӨМӨЗО-ны спортын ерөнхий нийгэмлэг, ӨМӨЗО-ны газрын теннисний нийгэмлэг санаачлан, Баяннуур хотын Урадын хойд хошууны Ардын засгийн газар хамтран зохион байгуулсан 2015 оны дэлхийн хятадуудын газрын теннисний тэмцээн Хөххотод эхлэв.

ӨМӨЗО-ны УТЗЗ-ын дарга Рэнь Яапин нээлтийн ёслолд оролцож тус тэмцээн эхэлснийг албан ёсоор зарлав.
Дэлхйин хятадуудын газрын теннисний тэмцээн нь бүх дэлхийн хятадуудын биеийн тамир, спортын эерэг нөлөөг сурталчилж, улмаар газрын теннист сонирхолтой зон олонд нөхөрлөлөө гүнзгийрүүлэх нөхцөл боломжийг хангах үүднээс явуулсан болно.
Тус тэмцээн анх 2011 онд Дундад улсын Вэньжөү хотод зохиогдож байсан бол 2014 онд Тайжөү хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан байна. Энэ удаад 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нээлтийн ёслол болон анхны нугалаа тэмцээнийг Хөххотноо зохион байгуулах бол 8 дугаар сарын 22-нд Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошуунд шигшээ тэмцээн, хаалтын ёслолоо явуулахаар болжээ.
Энэ удаагийн тэмцээнд Америк, Япон зэрэг 16 улс орны 200 гаруй газрын теннисний хорхойтнууд оролцож, эрэгтэй А хэсэг (65 наснаас дээш), B хэсэг (60 наснаас дээш) C хэсэг (50 наснаас дээш) E хэсэг (18 наснаас дээш) болон эмэгтэйн D хэсэг (40 наснаас дээш) зэрэг насны ангилалаар 5 хэсэг хувааж явуулах юм байна.
