solongonews
Эрээн боомтоор оруулсан зэсийн баяжмал нэмэгдэв
2015-05-21 10:38
Эрээн боомтын бүртгэлээс үзвэл, энэ жилийн өнгөрсөн 4 сард Эрээн боомтоор оруулсан зэсийн баяжмалын хэмжээ 158 мянган тонн хүрч, дунджаас 11.7 дахин нэмэгдэж, боомтоор оруулах зэсийн баяжмалын ерөнхий хэмжээний 40.4 хувийг эзэлж, барааны өртөг 1 тэрбум 130 сая юань хүрч, дунджаар 9.2 дахин нэмэгджээ.

Боомтоор оруулсан дундаж үнэ тонн бүртээ 7162 юань хүрч, дунджаар 20.2 хувиар буурчээ. Зэсийг хайлуулж боловсруулах зардал зэсийн зах зээлд нөлөөлж, дэлхийн зэс боловсруулах зардал тасралтгүй нэмэгдсэн нь дотоодын зэс боловсруулах аж ахуйн үйлдвэрлэлийн идэвхид сэдэл өгч, зэсийн баяжмалыг боомтоор оруулах хэмжээг ахиулжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл