solongonews
Хятадын энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад 13.35 сая хүн оролцоно
2025-05-28 16:06
Хятадын энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтад 13.35 сая хүн оролцоно.

Хятадын Боловсролын Яамнаас Хятадын 2025 оны их сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт 06-р сарын 07-ноос 09-ны хооронд болох бөгөөд нийт 13 сая 350 мянган сурагч бүртгүүлсэн тухай мэдээллээ.

Боловсролын Яамны мэдээлснээр: "2025 оны элсэлтийн шалгалтыг урагшлуулах үйл ажиллагаа"-г гүнзгий өрнүүлж, замын хөдөлгөөн, буудал, ариун цэврийн байгууламж, дуу чимээ зэрэг талаар үйлчилгээний цогц баталгааг сайжруулна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг тусгай бүлгүүдэд шалгалтын үйлчилгээ үзүүлж, 12 мужийн харааны бэрхшээлтэй 16 иргэнд Брайл үсгийн шалгалтын хуудсыг тусгайлан бэлтгэж, 14000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд шалгалт өгөх нөхцөлөөр хангана. Орон нутгийн дунд сургууль, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний байгууллагуудад тулгуурлан сурагчдад шалгалтын өмнөх байдалд дасан зохицоход нь туслах зорилгоор сэтгэлзүйн зөвлөгөө, анхаарал халамж, тусламж үзүүлэх болно. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл