Дундадын ард түмний Японы эсрэг дайн буюу дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг сүр далайцтай тэмдэглэхийн тулд ДКН-ын төв хороо, Төрийн Зөвлөл батлан зөвшөөрсний дагуу Японы эсрэг дайны үндэсний зэрэглэлийн дурсгалын 100 хэсэг дэд бүтэц, буурь үлдэгдэл жагсаалтыг 2 дахь удаагаа Төрийн Зөвлөлөөс нийтлэв. Японыг эсэргүүцсэн 600 баатар болон баатарлаг хамт олны нэрсийг Иргэний засаг захиргааны яамнаас 2 дахь удаагаа нийтлэв.
2 дахь удаагаа нийтэлсэн Японы эсрэг дайны үндэсний зэрэглэлийн дэд бүтэц, буурь үлдэгдэлд Бээжин дэх Жао Дэн Юй жанжны бунхан, Түн Линьгэ жанжны бунхан, Жяо Жуанхү нүхэн замын байлдааны буурь үлдэгдлийн дурсгалын ордон, Шань Ши мужид байгаа найман замын цэргийн Ма Тянь төв байрын дурсгалын ордон, Юнь Нань мужид байгаа Баруун өмнөдийн хамтарсан улсын их сургуулийн буурь, Хонконгд байгаа Японыг эсэргүүцсэн Ү Жяотэн хэмээх баатруудын хөшөө зэрэг багтаж байна.
2 дахь удаагаа нийтэлсэн Японы эсрэг баатрууд болон баатарлаг хамт олонд найман замын цэргийн ерөнхий командын ахлах сенатор Шюань Шяфү, Хятадын агаарын цэргийн нисгэгч Чэн Хуайминь, ЗХУ-ын агаарын хүчний Сайн дурын багийн байлдааны онгоцонд ангийн дарга Рахманов, АНУ-аас дундад улсад туслах сайн дурын багийн агаарын хүчний гишүүн Роберт Сандел нар багтсан байна.
Дундадын ард түмний Японы эсрэг дайн бол ойрын үеэс нааш Дундад улс гадаадын дайсны түрэмгийллийг эсэргүүцээд бүрэн ялалт олсон үндэстний чөлөөлөлтийн анхдагч дайн болно. Үндэстнээ мөхлөөс аварч, үндэстний тусгаар тогтнол болон ард түмний чөлөөлөлтийг биелүүлэх зорилгоор, мөн дэлхийн энх тайвны агуу их үйлсийг үүдэж бүтээхийн тулд, түүхэн хуудаснаа тэмдэглэгдэн үлдэх үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
