Өвөр Монгол иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор энэ оны эхнээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 9.332 тэрбум юаний санхүүгийн нөхөн олговор тараасан байна.

Үүнд, иргэдэд дэмжлэг үзүүлэх 162 төрлийн нөхөн олговрыг багтааж, Өвөр Монголд давхардсан тоогоор 12.12 сая хүн ашиг хүртсэн байна.

Энэ оноос санхүүгийн орлого зарлагын зөрчил хэцүүдсэн ба аж ахуй, эдийн засаг муудсанаас хос шалгалтад Дундад улсын төв ба ӨМӨЗО-ны ардын амьдралыг тэтгэх ажлын зарцуулалт шаардлагад үндэслэж, санхүүгийн нөхөн олговор тараах байдлаа чангаруулж, нөхөн олговрыг цаг тухайд нь бүрэн тоогоор нь хүртээх ёстой иргэдэд олгохыг батлав. Ингэснээр өнгөрсөн хагас жилд тараасан нөхөн олговорт төв ба ӨМӨЗО-оос тараасан нөхөн олговор 8.159 тэрбум юань болж, аймаг хот хошуу суурингийн тараасан мөнгө 1.179 тэрбум юань болжээ. Үүнд, малчин тариачныг тэтгэсэн нөхөн олговор 8.045 тэрбум юань, хот суурингийн оршин суугчдад дэмжлэг үзүүлсэн нөхөн олговор 1.287 юаньд багтаж байгаа юм.
