Ли Кэчян Европын Комиссын дэд даргатай уулзав
2015-05-07 09:51
5 дугаар сарын 6-нд Жун Нань-хайд Дундадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Европын Комиссын дэд дарга, Гадаад харилцаа, аюулгүйн бодлого хариуцсан өндөр зэргийн төлөөлөгч Федерика Могхеринитой уулзав.

Ли Кэчян: -Дундад, Европын Холбоо дипломат харилцаа тогтоосноос хойших 40 жилд хоёр талт харилцааны хүрсэн ололт амжилтыг эерэгээр үнэлээд, олон улсын улс төрийн болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд Дундад, Европын Холбооны сайн сайхан харилцааг хадгалах нь тус бүс нутаг, түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөө үзүүлэх юм. Хоёр тал дээд хэмжээний стратегийн яриа хэлцэл зэрэг чухал механизмуудыг сайтар ашиглаж, ойлголцол итгэлцлээ нэмэгдүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, Дундад, Европын Холбооны харилцааг улам урагш хөгжүүлж ахиулахыг хүсэж байна гэв.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
