
Энэ жил бол дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой, мөн ч Дундад улсын ард түмний Японы эсрэг дайны ялалт олсны 70 жилийн ой болно. Бид сурвалжлагаа Хөлөнбуйр хотоос эхлүүлсний учир нь энэ хотын шинэ Барга зүүн хошууны нутагт 70 жилийн өмнө болж өнгөрсөн Номхонханы дайнаас болсон билээ. 1931 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хэрэг явдлын дараа Япон эзэрхэг түрэмгийлэгч зүүн хойд орныг эзэлж, энэ орныг уулын Зөвлөлд холбоот улс, Бүгд найрамдах монгол ард улс руу түрэмгийлэх суурин газар болгон 1939 оны 5 -р сарын 4-ний өдрөөс эхлэн Монгол улсын хил руу халдан довтолж, 9-р сарын 16-ны өдөр дайн зогсов. Энэ удаагийн дайн нь Япон болон Хуурмаг манж улсын ялагдлаар төгсөж, нийт 135 хоног үргэлжилсэн байна. Номинханы дайнд уулын Зөвлөлт холбоот улс, бүгд найрамдах монгол ард улс болон Япон, Хуурмаг манж улс хоёр тал болон байлдаж, хоёр талаараа нийт 200 гаруй мянга цэрэг, таван зуу гаруй их буу, есөн зуу гаруй байлдааны нисэх онгоц, мянга гаруй танк, хуягт машин оруулж, дайны дунд хоёр талаас бараг нийт 60 мянга гаруй хүн амь насаа алдсан байна. Энэ удаагийн дайн нь шинэчилсэн зэр зэвсгээр зэвсэглэсэн Япон цэргийн анхны удаагийн том цар хүрээтэй дайн болж, ялагдалд учрах дургүй Япон цэрэг бактерийн дайныг багтаасан янзын аргыг хэрэглэсэн ч ялагдах заяанаас мултарч чадсангүй ажээ. Хандсан зүгт дайсангүй гэж сагсуу балмад байсан Япон цэрэг энэ удаагийн дайнд 50 мянга гаруй цэргээ үрэгдүүлэн, их хэмжээний зэр зэвсгээ олзлогдсон байна. Японы түүхийн эрдэмтэд ч Номхонханы дайныг Японы хуурай замын цэргийн түүхэн дээрх хамгийн сүрхий ялагдал гэж үзсэн байдаг.

Дайн дажин гэж хүн төрлөхтний боловсон түүхэн дээрх хамгийн аймшигтай хар аюул болж, одоо ч гэсэн дэлхийн энд тэнд газар орноор дайны утаа манарсаар байна. Японы талд ч ялагдлын түүхээ хүлээн мэдрэх дургүй бөгөөд зүйл зүсмийн арга авч цэрэгжих зам дахь харш саадаа арилгахыг зорьж байна. Гэхэд найрамдал хөгжилт бол сая дэлхийн хөгжилтийн гол хөг айзам нь болж байгаа билээ. Иймээс бид өөрийн улс үндэстэнд тулгарч байсан их халдлага, дайсагналыг бат цээжилж, түүхээ марталгүй, хойч үедээ сургамж болгож, найрамдал хөгжилтийн сайхан цагийг амжин эх орноо нэн сайн бүтээн байгуулж, хэзээд ялагдашгүй байлгахын тулд хүн бүхэн өөрийн хүчин чадлаа гаргавал зохино!
Эх орны маань цэнхэр тэнгэрт дайны тоос буу үзэгд !





















