
Удаан хугацаагаар өтгөн хатахад нүүрний арьс бүрзийх, батга гарамтгай болох нь бий. Хоол ундны дэглэм алдагдах, холын зайд удаан явах, сэтгэлийн таагүй байдалд орох, төрөлтийн дараах хямрал зэрэг олон шалтгааны улмаас өтгөн хатахыг түр зуурын гэнэ. Иймд өтгөн хатахаас сэргийлэх зургаан аргыг танд толилуулъя.
Нэг. Өглөө бүр өлөн элгэн дээрээ хоёр ширхэг алим хальстай нь ид.
Хоёр. Интоор, инжир, гүйлс, хар чавга, байцаа, манжин, тараг зэрэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ислэг ихтэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх.
Гурав. Унтахын өмнө нохойн хошууны бүлээн ханд нэг аяга уух эсвэл апельсин идэж болно.
Дөрөв. Өдөртөө аль болох их шингэн хэрэглэ. Ердийн буцалсан ус, цэвэр ус, өтгөн бус цай бол сайн. Харин өтгөн цай, кофе, кола, архи, пиво зэрэг ундааг хязгаартай хэрэглэ. Учир нь тэдгээрт шээс хөөх бодис агуулагддаг тул өтгөн хатах магадлал улам ихэсдэг.
Тав. Хөдөлгөөн чухал. Аль болох их хөдөлж, спортоор хичээллэх, явган явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөн өтгөн хаталтаас найдвартай хамгаалдаг юм. Гэрийн ажил ч мөн гимнастик шүү.
Зургаа. Өглөө босоод гэдэсний дасгал хий. Дээшээ харж хэвтээд цээжээ алгуур өргөж, дараа нь алгуур буулгана. Энэ дасгал нь ходоод эрхтний цусан хангамжийг сайжруулж, гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлдэг тул өтгөн хатахаас сэргийлнэ.
