solongonews
Хятад-Зүүн хойд Азийн 15 дахь удаагийн экспо өндөрлөв
2025-09-01 16:55
Хятад-Зүүн хойд Азийн 15 дахь удаагийн экспо өндөрлөлөө.

Хятад-Зүүн хойд Азийн 15 дахь удаагийн экспо 08-р сарын 31-ний өдөр Хятадын Чанчүнь хотод өндөрлөв. Сурвалжлагч Зүүн хойд Азийн экспогийн Гүйцэтгэх хорооноос мэдээлснээр тус экспод 45 улс орон, бүс нутгаас нийт 20733 зочин хүрэлцэн ирж, дотоод, гадаадын 70 мянга гаруй брэнд бүтээгдэхүүнийг онлайн болон оффлайн байдлаар дэлгэн үзүүлсэн байна.

Хятад-Зүүн хойд Азийн экспо “Зүүн хойд Азтай хамт нээлттэй ирээдүйг бүтээе” сэдвийн тойронд болж, Зүүн хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааны 4 дэх удаагийн дугуй ширээний уулзалт, Зүүн хойд Азийн аж үйлдвэрийн паркын яриа хэлэлцээ, "Бүс ба Зам" санаачилгад нэгдсэн орнуудын бизнес төлөөлөгчдийн Гирин мужид хийсэн аялал зэрэг 34 арга хэмжээ зохион байгуулсан байна.

Зүүн хойд Азийн экспо нь Зүүн хойд Азийн бүсийн зургаан орон хамтран оролцож, дэлхийд нээлттэй олон улсын иж бүрэн экспо байж, 2005 оноос хойш одоог хүртэл зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү Зүүн хойд Азийн экспо нь 4 сэдэвчилсэн павильон, 2 тусгай үзэсгэлэнгийн талбайтай бөгөөд нийт 73,000 хавтгай дөрвөлжин метр үзэсгэлэнгийн талбайтай.

Зохиогч: ШАО МЭЙЧИ,СҮНЬ ПЭНЧЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл