Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадамдаа өнгө нэмэхээр Ордос хот нь их хичээл зүтгэл гаргаж байгаа юм.

8 дугаар сарын 1-18-ны өдөр хүртэлх 18 өдар “Дэлхийн алдартнууд, оддын лааны тосон баримлын үзэсгэлэн” Ордос хотын Монгол шатрын талбай дахь “Мөнх жумаа” соёлын төв ордонд гаргана. Үзэсгэлэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Холливудын од Jason Michael Statham, Mr. Bean зэрэг алдартнуудын лааны тосон баримлууд дэлгэгдэж, уг баримлууд нь амьд хүн гэж андуурам содон хийцтэй гэх бөгөөд хүмүүс “оддын” хамт үнэ төлбөргүй зургаа татуулах боломжтой юм байна.


Үзэсгэлэнд мөн Ү-Күний баримал байгаа бөгөөд энэ баримлыг бүтээхэд сая юань зарцуулсан байна.

