solongonews
“14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд шинжлэх ухаан технологийн салбар түүхэн амжилт олов
2025-09-18 17:15
“14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд шинжлэх ухаан технологийн салбар түүхэн амжилт олов.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба өнөөдөр буюу 09-р сарын 18-ны үдээс хойш "14-р таван жилийн төлөвлөгөөг өндөр чанартай гүйцэтгэнэ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, Шинжлэх ухаан, технологийн яамны албаны хүмүүс “14-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд шинжлэх ухаан, технологийн шинэчлэл хөгжлийн ололт амжилтыг танилцуулав. 2024 онд Хятадад хийсэн судалгаа шинжилгээний нийт хөрөнгө оруулалт 3.6 их наяд юаниас давж, 2020 оныхоос 48 хувиар нэмэгдсэн байна. Олон улсын өндөр түвшний сэтгүүлийн нийтлэлүүдийн тоо болон олон улсын патентын мэдүүлгийн тоогоор Хятад улс таван жил дараалан дэлхийд нэгдүгээрт орсон байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл