solongonews
Эхний дөрвөн сард програм хангамжийн бизнесийн орлого өсөв
2025-06-03 17:22
Програм хангамжийн бизнесийн орлого эхний дөрвөн сард 10.8 хувиар өссөн байна

Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан тоо баримтаас үзвэл: Энэ оны эхний дөрвөн сард Хятад улсын программ хангамжийн бизнесийн орлого 4 тэрбум 250 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10,8 хувиар өссөн банйа.

Програм хангамжийн бизнесийн нийт ашиг хоёр оронтой тоогоор өсөж, экспорт тогтвортой өссөн байна. Эхний дөрвөн сард програм хангамжийн салбарын нийт ашиг 507.5 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувиар өсөж,програм хангамжийн бизнесийн экспорт 17.26 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна.

Програм хангамжийн бүтээгдэхүүний орлого тогтвортой өсөв. Эхний дөрвөн сард програм хангамжийн бүтээгдэхүүний орлого 993 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,6 хувиар өсөж, салбарын нийт орлогын 23,3 хувийг эзэлжээ. Үүний дотор үндсэн програм хангамжийн орлого 53.6 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 91 тэрбум 300 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 6,3 хувиар өсөв.

Мэдээллийн технологийн үйлчилгээний орлого хоёр оронтой тоогоор өссөн хэвээр байна. Эхний дөрвөн сард мэдээллийн технологийн үйлчилгээний орлого 2 тэрбум 841 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.5 хувиар өсч, салбарын нийт орлогын 66.7 хувийг эзэлсэн байна. Үүнд, үүлэн тооцоолол, их дата үйлчилгээний нийт орлого 465.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар нэмэгдэж, мэдээллийн технологийн үйлчилгээний орлогын 16.4 хувийг эзэлжээ. Нэгдсэн хэлхээний дизайны орлого 121.0 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 18.0 хувиар өссөн бол цахим худалдааны платформын технологийн үйлчилгээний орлого 334.1 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл