solongonews
2025 (Хятад) Ази-Европын бараа бүтээгдэхүүний худалдааны экспо эхлэв
2025-06-27 10:09
2025 (Хятад) Ази-Европын бараа бүтээгдэхүүний худалдааны экспо эхэллээ.

2025 оны (Хятад) Ази-Европын бараа бүтээгдэхүүний худалдааны экспо "Ази-Европын хамтын ажиллагааг дэмжиж, Торгоны замын хөгжил цэцэглэлтийг хамтдаа хуваалцъя" урианы дор 06-р сарын 26-ны өдөр Шиньжяны олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн байна.

Энэ удаагийн экспо нь 140,000 ам дөрвөлжин метр талбай бүхий Шиньжяны "Аж үйлдвэрийн арван том бөөгнөрөл"-ийг байгуулах үндсэн зорилтод чиглэгдэж байна. Экспогийн цар хүрээ, олон улсын түвшний хувьд өмнөх жилүүдийнхээс давсан байгаа бөгөөд экспод нийт 50 гаруй улс орон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж,компаниуд оролцсон юм. Энэ хугацаанд дэлхийн зах зээлтэй холбоход туслах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд зориулалттай худалдааг сурталчлах 60 гаруй арга хэмжээг мөн зохион байгуулах болно.

Хятад-Евразийн экспогийн чухал хэсэг болохын хувьд Ази-Европын бараа бүтээгдэхүүний худалдааны экспо дөрвөн жил дараалан амжилттай зохион байгуулагдаж, үр дүнтэй үр дүнд хүрсэн бөгөөд Шиньжяны гадаад ертөнцөд дээд зэрэглэлийн нээлттэй байдлыг ахиулах, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Зохиогч: ЯН РҮЙ,ЧЭНЬ ШИНЬХҮЙ,ЛИ ШИНЬЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл