
Энэ сарын 2-нд Бээжин хотын дарга Ван Аньшүн, Бээжин Жанчхүү хамтран 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулахад улс төр тогтвортой, олон нийтийн дэмжлэгтэй, олимпын өвөө бүрэн ашиглах боломжтой, туршлагатай зэрэг давуу талтай. Хамтран зохион байгуулах эрх авна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Тэрбээр, 2022 оны өвлийн олимп зохион байгуулахад Бээжинд "Тамирчдаар төв болгох, тогтвортой хөгжих, тэмцээн зохиох" үзэл баримтлал гаргаж, олон улсын олимпын хорооны өвлийн олимп зохиох технологийн шаардлагыг үндэслэн, олимпын өвөө бүрэн ашиглаж, олон улсын тэмцээн зохиож байсан туршлагадаа түшиглэн, олон улсын олимпын хороо, гадаад дотоодын холбогдох мэргэжилтэн тамирчдын саналыг сонсож, бодит төлөвлөгөө боловсруулсан гэлээ.
6 дугаар сарын 9-10-нд Бээжингийн өвлийн олимпын хороо баг томилон 2022 оны өвлийн олимпын нэр дэвшигч хотууд болон Олон улсын олимпын хорооны санал солилцох хуралд оролцуулах болно. 7 дугаар сарын 31-нд Олон улсын олимпын хороо Малайзад хуралдаж, 2022 оны өвлийн олимпыг зохиох хотыг санал асуулгаар шалгаруулах болно.
