Эдийн засгийн хонгилыг бүтээн байгуулж байна
2015-05-22 10:25
Хятад-Европын 120 бараа тээврийн галт тэрэг, 10 мянга 315 контейнерийг шалган өгрүүлсэн нь нийт 2 тэрбум 448 сая юаньд хүрчээ.

Өвөр Монголын Манжуур хотын гаалийн энэ сарын 20-нд мэдээлснээр, 2015 оны эхний 4 сард Манжуур хотын хил гаалиар орж гарч байгаа Хятад-Европын 120 бараа тээврийн галт тэрэг, 10 мянга 315 контейнерийг шалган өгрүүлсэн нь нийт 2 тэрбум 448 сая юаньд хүрчээ.
Өвөр Монголын Манжуур хот Дундадын хамгийн том эх газрын боомт бөгөөд, Орос Монголтой хиллэн, Ази-Европын эх газрын зам харилцааны зангилаа болж, Европ тив, Орос зэрэг орнууд руу нэвтрэх хамгийн дөт, хамгийн хямд, хамгийн чухал тээврийн зам юм. Манжуур Дундадын хил дагуу гадаадад нээлттэй гол боомтын хувьд 2014 онд 14 тэрбум юанийн бараа таваарыг Европ тив рүү гаргасан юм.
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
