solongonews
ӨМӨЗО гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын бодлого хэрэгжүүлж байна
2025-11-04 17:06
ӨМӨЗО гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын бодлого хэрэгжүүлж байна

Энэ оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн ӨМӨЗО гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголтын бодлогыг хэрэгжүүлж байна. Хөххотын Цагаан Суварга олон улсын нисэх онгоцны буудал, Манжуурын баруун дүүргийн олон улсын нисэх онгоцны буудал, Манжуурын авто замын боомт, Эрээн хотын Сайн-Ус олон улсын нисэх онгоцны буудал, Эрээн хотын авто замын боомтоор орж гарах татварын буцаан олголтын ажлын тусгай газар байгуулжээ.

Гадаадын жуулчдад зориулсан татварын буцаан олголт гэдэг нь гадаадын жуулчдыг хилээр гарахад татварын буцаан олголттой дэлгүүрүүдээс худалдаж авсан бараа бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг буцаан олгох бодлого юм. 11-р сарын 1-нд Монгол улсын жуулчин Мягмарсүрэн Эрээн хотын Хэн Яуань олон улсын дэлгүүрээс 450 юанийн ус түгээгч худалдан авч боомтод бараандаа гаалийн баталгаа гаргуулж, хилээр гарах татвар буцаан авах өргөдөл дэвшүүлж, НӨАТ-ыг буцаан авчээ.

Өвөр Монгол уг бодлогыг ахиулж, хэрэглээг дэмжин, гадаадын хэрэглэгчийг цаашид нэмэгдүүлэн,хотын эдийн засгийг тэлэх болно.

Өдгөө Хөххотын Ван фү Жин Ао Лай худалдааны кампани,Манжуурын Юу И худалдааны кампани, Эрээн хотын Лүн Юуань худалдааны кампани зэрэг 7 дэлгүүр татвар буцаахаар бүртгүүлжээ.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл