solongonews
”Нэг бүс нэг зам”-ын стратегт үйлчилнэ
2015-06-17 15:25
”Нэг бүс нэг зам” дагуу улс орон болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төлөө үйлчлэх юм байна.

Дундад болон төв Азийн таван орны аж ахуйн нэгжээс хамтран хөрөнгө оруулж байгуулсан Төв Азийн боомтын логистикийн парк энэ сарын 16-нд Дундадын зүүн биеийн тэнгис дагуу хот Шаньдүн мужийн Рижаод байгуулагдлаа. Энэ нь "Нэг бүс нэг зам" дагуу улс орон болон бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн төлөө үйлчлэх юм байна.

Уг парк Рижаогийн эдийн засаг техникийн үндэсний нээлтийн бүсэд Рижаотой хөрш зэргэлдээ оршиж, Ази Европын эх хуурайн шинэ гүүртэй нягт холболдож байдаг. Уг паркийг Рижао боомтын групп болон Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркмений таван томоохон аж ахуйн нэгжээс хамтран хөрөнгө оруулан байгуулжээ. 60 сая юаний хөрөнгө бүртгүүлж, Рижао боомтын группээс хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд төлөвжүүлэлтийн талбай 120 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрчээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, тус парк байршил болон боомтын логистикийн давуу талтай учраас төв Азийн орнуудыг багтаасан дэлхийн олон үйлчлүүлэгчид баталгаат агуулах, олон улсын логистик хүргэлт, далай хийгээд төмөр замын хамтарсан тээвэрлэлт болон транзит тээвэр, импорт экспортын худалдаа, гуравдагч орны худалдаа, логистикийн мэдээлэл үйлчилгээ зэрэг орчин үеийн логистикийн үйлчилгээ эрхлэх юм.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл