Унгарын Гадаад хэргийн сайд Пикардо Сийярто болон Мюнхений Аюулгүй байдлын бага хурлын дарга Иссингерийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 02-р сарын 11-нд Унгар болон Германд айлчилж, Мюнхений 62 дахь Аюулгүй байдлын бага хуралд оролцож, үг хэлэх болно.
Хоёрдугаар сарын 10-ны өдөр болсон тогтмол хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сурвалжлагч Хятад улс Хятад, Унгарын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн харж байгаа болон энэ удаагийн айлчлалаас юу хүлээж байгаа тухай асуув.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь энэхүү асуултад:
- Унгар улс бол Хятадын Европ дахь бүх талын стратегийн түнш юм. Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Унгарын удирдагчидтай уулзан, Гадаад хэргийн сайд Сийяртотой хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа болон харилцан анхаарал хандуулж буй асуудлаар гүнзгий санал солилцох болно. Хятад улс Унгарын талтай хамтран хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, Хятад Унгар, Хятад Европын харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хариуллаа.
