solongonews
Японыг эсэргүүцсэн дайнд ялсны 70 жилийн ойн үзэсгэлэн
2015-08-24 22:15
Японыг эсэргүүцсэн дайнд ялсны 70 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв.

Синь Хуа агентлагийн мэдээгээр, "Япон бууж өглөө" сэдэвт Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн 8 дугаар сарын 21-ний өдөр Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд болов. Тус үзэсгэлэн Хонконгийн иргэдэд зориулан гурван өдрийн хугацаатай нээгдэх болно.

"Япон бууж өглөө" гэдэг энэ нэрийг 1945 оны 8 дугаар сарын 15-ний өдрийн Да Гүнбао сонины эхлэл хуудасны мэдээний гарчгаас авсан байна. Үзэсгэлэнд гэрэл зураг, кино, түүхийн дурсгалт зүйлсийг дэлгэн үзүүлжээ. Дундадын үндэсний музей, Зүүн хойдын үрэгдсэн баатруудын дурсгалын ордон, Тай Эржуаны дайны дурсгалын ордон зэрэг байгууллага үзмэрийг хангасан байна. Үзэсгэлэнд Хонконгод анх удаа дэлгэн үзүүлж байгаа дурсгалын эд өлгийн зүйлс ч цөөнгүй байгаа бөгөөд Хонконгод гарч буй Японыг эсэргүүцсэн дайны тухай сэдэвтэй нэлээд том үзэсгэлэн гэдгээрээ онцлог юм.

 1941 оны 12 дугаар сарын 8-ны шөнө Япон цэрэг Сувдан эргийг дайрсан даруйдаа мөн Хонконгийг дайрсан юм. 12 дугаар сарын 25-ны өдөр Хонконгийн Английн захиргаа буун өгч, Японд 3 жил 8 сар эзлэгдсэн юм. 1945 онд Япон бууж өгсний дараа тухайн жилийн 9 дүгээр сарын 16-ний өдөр Хонконгод суугаа Япон цэрэг албан ёсоор бууж өгсөн юм.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл