Өвөр Монголын Их Сургуулийн “Жангар” судлалын олон улсын III хурал 8 дугаар сарын 1-6-ны өдрүүдэд Монгол Улсын Увс аймгийн төв Улаангом хотод болов. Уг хурлыг Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засгийн газрын тамгын газар, Монгол Улсын Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төв, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэн, Оросын Шинжлэх Ухааны Академийн Халимагийн хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулжээ.


Увс аймаг байгуулагдсан 90 жилийн ой тохиож буй баярт зориулсан энэ удаагийн хурал нь “Жангар” туулийг судлан ярилцах хурал, хээрийн судалгаа зэрэг элбэг баян агуулгыг хамрав. Хуралд Дундад улсын Өвөр Монгол, Шиньжян, ОХУ-ын Халимаг улс, Алтай улс болон Монгол Улсын хэсэг их дээд сургуулийн 20 гаруй эрдэмтэд эрдэм шинжилгээний илтгэл тавьж, бүх улс орны “Жангар” туулийн өнгөрсөн болон өнөөгийн байдал, “Жангар”-ыг биет бус соёлын өвөөр бүртгүүлэх буюу хойшид хэрхэн өвлөж уламжлах тухай судлан ярилцсан байна. Мөн энэхүү хуралд салбарын эрдэмтдээс гадна, Увс аймгийн холбогдох удирдлага, Монгол Улсын хэвлэл мэдээллийнхэн нийт 80 гаруй хүн оролцсон байна.


Уг хурлыг зохион байгуулсан комиссынхны танилцуулснаар, ӨМИС-ийн “Жангар” судлалын анхны хурал 2013 онд Хөххотод, хоёр дахь хурал 2014 онд Шиньжянд, гурав дахь хурлыг Монгол Улсын Увс аймагт тус тус зохион байгуулсан бол дөрөв дэх хурлыг 2016 оны зун ОХУ-ын Халимаг улсад зохион байгуулахаар болсон байна.
