solongonews
Цахар соёлын эрдэм шинжилгээний хурал болов
2015-08-24 10:38
Дундад улсын анх удаагийн Юань улсын дээд нийслэл болон Цахар түүх соёлын эрдэм шинжилгээний хурал Шулуунхөх хошуунд болов.

Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Шулуунхөх хошууны засгийн ордон болон Дундад улсын Монгол түүх судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулсан “Дундад улсын анх удаагийн Юань улсын дээд нийслэл болон Цахар түүх соёлын эрдэм шинжилгээний хурал” 8 сарын 22-ны өдөр Шулуунхөх хошуунд болов.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр

АНУ, Япон зэрэг улс болон Дундад улсын Бээжин, Шиньжян, Лионин, Өвөр Монгол зэрэг газруудаас хүрэлцэн ирсэн 100-аад эрдэмтэн судлаачид хуралд оролцож, Цахар түүх соёлын эрдэм шинжилгээний 40-өөд өгүүллийг ерөнхийлсөн ба түүхийн гэх хоёр төрөлд хуваан судлан ярилцсан байна.

Шулуунхөх хошуу нь Юань соёлын үүсэн мандсан орон бөгөөд Цахар зан үйлийн соёлын төлөөлөл, Дундад улсын монгол хэлний төв аялагын хэлний нутаг, мөн Дундад улсын цагаан идээний нутаг хэмээгддэг. 

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл