Төвөдийн Өөртөө Засах Орон байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Хятадын төв радио телевиз (CGTN) дэлхийн 38 орны 6747 хүний дунд санал асуулга явуулсан байна. Судалгаанд оролцогчид Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ахиц дэвшил болон түүхэн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Төвөдөд ардчилсан шинэчлэл хийснээр түүхэн өөрчлөлтөд хүрснийг магтан сайшааж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь Төвөдийн үсрэнгүй хөгжлийн үндсэн хөдөлгөгч хүч гэж бүгд үзэж байна.
Судалгаанд оролцогчид Төвөдийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон ололт амжилтыг нааштай үнэллээ. Хүлээн зөвшөөрөгдсөн байдлаараа эхний тавд орсон салбарыг жагсаавал: "Эрүүл мэндийн түвшин тасралтгүй сайжирч байна" (83.8 хувь), "Хүмүүсийн сурч боловсрох эрхийг баталгаажуулж байна" (83.8 хувь), "Экологийн хамгаалалт болон засаглалын чиглэлээр томоохон ололт амжилт олов" (83 хувь), "Хүмүүсийн дундаж наслалт тасралтгүй нэмэгдэж, оршин тогтнох болон хөгжих эрх нь бүрэн баталгаажсан”(82.5 хувь), "Дэд бүтцийн бүтээн байгуулалт сайжирсаар байна” (81.9 хувь) зэрэг болно. Түүнчлэн Төвөдийн иргэдийн орлогын түвшин тасралтгүй дээшилж байна гэж судалгаанд оролцогчдын 80.6 хувь нь үзэж байна. Судалгаанд оролцогчдын 80.6 хувь нь Төвөдийн ядуурлаас ангижруулах хүчин чармайлт үр дүнтэй болсныг баталсан. Судалгаанд оролцогчдын 78.4 хувь нь Төвөдийн эдийн засгийн хурдтай хөгжил болон баялаг үр дүнг сайшаасан байна.
