ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны зөвлөлийн тамгын газрын дарга Ван И 06-р сарын 04-ний өдөр Бээжинд АНЭУ-ын Ерөнхийлөгчийн Хятадын асуудал хариуцсан тусгай элч Халдуныг хүлээн авч уулзав.
Ван И Халдунтай уулзахдаа хэлэхдээ: хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, АНЭУ хоёр орны харилцаа хөгжлийн сайн сайхан хандлагаа хадгалсаар байна. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлглтын дагуу АНЭУ-ын талтай бие биенийхээ язгуур ашиг сонирхолд холбоотой асуудлаар харилцан дэмжиж, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэжээ.
Халдун Хятад улстай дээд зиндааны харилцаагаа бэхжүүлж, АНЭУ болон Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. АНЭУ нэг Хятадын зарчмыг баримталж, тусгаар тогтнол, бүрэн эрхийг хүндэтгэж, Хятадтай хамтын ажиллагаагаа тууштай ахиулах болно гэжээ.
