
"Хятад Африкийн иргэдийн болон соёлын солилцооны жил"-ийн нээлтийг тэмдэглэхийн тулд Хятадаас Өмнөд Африкт суугаа элчин сайдын яам 1-р сарын 12-ны өдөр Өмнөд Африкийн засаг захиргааны нийслэл Преторид тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулав.
Энэ онд Хятад Африк дипломат харилцаагаа эхлүүлсний 70 жилийн ой тохиож байна. Хятадаас Өмнөд Африкт суугаа элчин сайд Ү Пэн хэлсэн үгэндээ:
-Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятад, Африкийн иргэдийн болон соёлын солилцоо идэвхтэй, баялаг үр дүнтэй байсан. Өнөөдөр дэлхий ертөнц зуун жилд тохиогоогүй гүн гүнзгий өөрчлөлтийг туулж, Хятад Африкийн хувьд шударга ёсыг эрхэмлэж, эв нэгдэл харилцан туслалцахаа бэхжүүлж, солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь урьд өмнөх аль ч үеэс илүү шаардагдаж байна. Энэ жил Хятадаас Өмнөд Африкт суугаа элчин сайдын яам 20 шахам арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр боломжуудыг ашиглан хамтын ажиллагааны суурийг бэхжүүлж, шинэ эриний бүх цаг үеийн Хятад Африкийн хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг хүсэж байна гэв.
Өмнөд Африкийн Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан дэд сайд Ммапасека Лецике хэлэхдээ:
-Өмнөд Африк, Хятад хоёр орны найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарт нягт хамтран ажиллаж байна. Хоёр орны найрсаг харилцаа нь Өмнөд Африк Хятадын харилцаа, Африк Хятадын харилцааг хөгжүүлэх чухал тулгын чулуу байсаар ирсэн бөгөөд тасралтгүй гүнзгийрч буй хүмүүсийн болон соёлын солилцоо нь энэхүү найрамдалд шинэ эрч хүч нэмэх болно гэжээ.
