solongonews
Хятадын тариачдын нэг хүнд ногдох орлого 6 хувиар өсөв
2026-02-05 09:47
Хятадын тариачдын нэг хүнд ногдох орлого 6 хувиар өсөв

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба 2 дугаар сарын 4-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг орчин үеийн хөгжлийн зорилттой уялдуулан ахиулах, хөдөөгийн бүх талын сэргэлтийг бодитой урагшлуулахтай холбоотой нөхцөл байдлыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Хэвлэлийн бага хурлаар мэдээлснээр, өнгөрсөн нэг жилийн хугацаанд тариачдын амьжиргааны түвшин мэдэгдэхүйц дээшилжээ. Тариачдын орлого тогтвортой өсөж, 2025 онд нэг хүнд ногдох орлого 24,456 юаньд хүрч, өмнөх оныхоос 6 хувиар нэмэгдсэн байна.

Мөн хот, хөдөөгийн орлогын зөрүү багасаж, 2020 онд 2.56:1 байсан орлогын харьцаа 2.31:1 болж буурсан байна. Үүний зэрэгцээ тариачдын хувцас, хүнс, орон сууц, зорчих хөдөлгөөн зэрэг өдөр тутмын амьдралын нөхцөл тасралтгүй сайжирч байгааг хэвлэлийн бага хурлаар онцоллоо.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл