solongonews
Ази Европын худалдааны яармагт 500 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна
2015-05-22 10:55
Ази Европын худалдааны яармагт 500 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна.

        2015 оны Ази Европын худалдааны яармаг 8 дугаар сарын 12-16-нд Өрөмч хотын Шиньжяны олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдэнэ. Тус яармагийг "Торгоны замын худалдааны индэр буй болгож, Ази Европын аж үйлдвэрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулъя" уриан дор зохион байгуулна. 42 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий тус яармагт дотоодын 32 муж, хот, ӨЗО-ны 500 гаруй аж ахуйн нэгж оролцохоор өргөдлөө өгч бүртгүүлээд байна.

        Дундад болон Ази, Европын яармагийг 2011 оноос хойш 4 удаа зохион явуулсан юм. Энэ нь торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах чухал арга хэмжээ, Шинжьжян болон Ази, Европын орнуудын хамтын ажиллагааны чухал зам суваг, Шиньжяны сайн сайхан дүр төрхийг гадаадад харуулах чухал цонх юм.

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл