solongonews
2020 онд үхэр,хонины махны хэмжээг 13 сая тоннд хүргэнэ
2015-06-12 15:55
2020 он гэхэд Дундад улсын үхэр хонины махны нийт хэмжээг 13 сая тоннд хүргэж, сүү сүүн бүтээгдэхүүний нийт хэмжээг 41 сая тоннд хүргэнэ гэжээ.

Дундад улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр, тус яам саяхан "мал аж ахуйн хөгжлийг ахиулах удирдах санал" гаргав. Саналд, 2020 он гэхэд Дундад улсын үхэр хонины махны нийт хэмжээг 13 сая тоннд хүргэж, сүү сүүн бүтээгдэхүүний нийт хэмжээг 41 сая тоннд хүргэнэ гэжээ.
Сүүлийн жилүүдэд Дундад улсын мал аж ахуй түргэн хөгжиж, ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүчин тасралтгүй дээшлэн, үхэр хонины мах, сүү сүүн бүтээгдэхүүний зэх зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангав. 2014 онд Дундад улсын үхрийн махны бүтээгдэхүүн 6 сая 890 мянган тонн, хонины махны бүтээгдэхүүн 4 сая 280 мянган тонн, сүү сүүн бүтээгдэхүүний хэмжээ 37 сая 250 мянган тоннд хүрсэн нь өнгөрсөн жилээс тус тус 2.4, 4.9, 5.5 хувиар нэмэгдсэн байна.
 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл