solongonews
Агаарын бохирдол тархийг хөгшрүүлж, цус харвалтад хүргэдэг
2015-05-06 10:03
Олон улсын судлаач, эрдэмтдийн баг агаарын бохирдол нь тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдгийг тогтоожээ.

Судалгаанд оролцсон эрүүл саруул 60-аас дээш насны мянган хүний тархиний рентген зургийг харьцуулахад амьдрах орчны агаарын бохирдлын хэмжээнээс шалтгаалж бүтэц нь өөр өөр байдгийг тогтоожээ. 

2 микрограм.куб метр агаарын бохирдол тутамд 0,32 хувь тархины хэмжээ өөр болсон байжээ. Энэ нь тархины цус харвалт болох магадлалыг 46 хувь ихэсгэдэг байна. 

"Тархины хэмжээ өөрчлөгдөх гэдэг бол тархины хөгшрөлт" гэсэн үг гэж судлаач Elissa H. Wilker хэлжээ. Одоогийн байдлаар агаарын бохирдол нь яг яаж, хэрхэн тархины хэмжээнд нөлөөлж байгааг олж тогтоогоогүй байна. Үүнийг судалж мэдэхээр эрдэмтэд ажиллаж байгаа юм.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл