solongonews
Дундад улсын эхний хагас жилийн экспорт 0.9 хувиар өсөв
2015-07-15 12:23
БНДАУ-ын гаалийн ерөнхий газраас энэ сарын 13-ны өдөр мэдээлснээр, эхний хагас жилд Дундад улсын экспорт нь 6.57 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны эхний хагас жилээс 0.9 хувиар өссөн байна.

БНДАУ-ын гаалийн ерөнхий газраас энэ сарын 13-ны өдөр мэдээлснээр, эхний хагас жилд Дундад улсын экспорт нь  6.57 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны эхний хагас жилээс 0.9 хувиар өссөн бол импорт нь 4.96 их наяд юань байж, өнгөрсөн оны эхний хагас жилээс 15.5 хувиар буурчээ.

Дундад улсын эхний хагас жилийн импорт, экспортын ерөнхий өртөг нь 11.53 их наяд юань байж, өнгөрсөн оны эхний хагас жилээс 6.9 хувиар буурсан бол худалдааны ашиг нь 1.61 их наяд юань болж, өнгөрсөн оны эхний хагас жилээс 1.5 дахинаар өргөжжээ.

БНДАУ-ын гаалийн албаны төлөөлөгч Хуан Сүнпин төрийн хэвлэл мэдээллийн албаны бага хурал дээр илэрхийлэхдээ: - Эхний хагас жилд импорт, экспортын ерөнхий өртөг буурсан ч гадаад худалдааны хөгжлийн чанар сайжирч, ерөнхийдөө хөгжлийн шинэ хэвд орж тогтвортой хөгжиж эхэлсэн байна гэжээ.

Эх сурвалж : people.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл