solongonews
Хятад улс Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейнд визгүй зорчих бодлого хэрэгжүүлнэ
2025-05-28 16:36
Хятад улс Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейнд визгүй зорчих бодлого хэрэгжүүлнэ.

АСЕАН-Хятад-ГХХБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейн улсуудад нэг талын визгүй зорчих бодлогыг туршиж хэрэглэхээ мэдэгдэв. ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 05-р сарын 28-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр холбогдох байдлыг танилцууллаа.

Мао Нин: 

- Хятад улс болон гадаад улс хоорондын боловсон хүчний солилцоог цаашид хөнгөвчлөхийн тулд Хятад улс визгүй зорчих улс орнуудын хамрах хүрээг өргөтгөхөөр шийдэж, 2025 оны 06-р сарын 09-нөөс 2026 оны 06-р сарын 08-ны хооронд Саудын Араб, Оман, Кувейт, Бахрейн зэрэг улсын энгийн паспорттай иргэдэд визгүй зорчих бодлого хэрэгжүүлэхээр болов. БНХАУ-д бизнес, аялал жуулчлал, төрөл төрөгсөддөө, найз нөхөддөө зочлох, харилцан айлчлал хийх, дамжин өнгөрөх 30 хоногоос илүүгүй хугацаагаар зорчихоор ирсэн дээрх дөрвөн улсын энгийн паспорттай иргэд хилээр ороход виз шаардахгүй.

Тэрээр басхүү:

- 2018 онд визний шаардлагаас бүрэн чөлөөлсөн Арабын Нэгдсэн Эмират, Катар зэрэг ГХБХ-ны гишүүн орнууд визний шаардлагаас бүрэн чөлөөлөгдсөнөөр Хятад улс GCC-ийн орнуудыг визгүй "Бүрэн хамрах"-д хүрсэн. Бид GCC-ийн орнуудын найз нөхөд Хятад руу аялахыг урьж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл