Морин спорт: Умардын нүүдэлчин үндэстний дундаас үүсэлтэй.
Дундад улсын цөөн тоот үндэстний спортын наадамд жороо морь, хурдан морь, морины давхиан дунд харваж намнах, хадаг шүүрэх зэрэг уралдаанууд болдог.


Луут завь: Ардын дунд уламжлагдаж ирсэн үндэстний спортын нэгэн төрөл
Дундад улсын Жуан, Мио, Дай, Бай, Түжиа зэрэг өмнөдийн цөөн тоот үндэстнүүдийн дундаас үүсэлтэй. Дундад улсын цөөн тоот үндэстний спортын наадмын стандарт луут завь нь толгой сүүлээ оруулаад нийт 18.4 метр, завины бие нь 15.5 метр, өргөн нь 1.1 метр байдаг.


Тэвэг: Тэвэг нь Дундад улсын эртний тэвэг өшиглөх тоглоомоос үүсэлтэй.
Тэвэг өшиглөх тоглоом нь Дундад улсын Хань, Сүй гүрний үеэс эхлэн ардын дунд дэлгэрч, өнөөдөр болоход 2000 гаруй жилийн түүхтэй болжээ. 1995 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын V наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт орсон байна. Тэмцээн нь агаарын теннисийн талбайд болдог.



Үндэсний бөхийн барилдаан: Үндэсний бөхийн барилдаан нь 1953 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын анхны наадмаас эхлэн наадмын нэгэн чухал агуулга болсоор иржээ.
Үндэсний бөхийн барилдаанд Монгол бөх, Уйгар барилдаан, И үндэстний “Гээ” хэмээх барилдаан, Төвд барилдаан, Манж, Хотон барилдаан болон Солонгос барилдаан гэх зургаан төрөл байдаг.


Алаг зээрэнцэг: Хятад хэлэнд “Хуа Пао” гэдэг, “Алаг буу” гэсэн утгатай.
Уг тоглоом нь Дүн, Жуан, Гэлао зэрэг цөөн тоот үндэстний дунд уламжлагдаж ирсэн спортын нэгэн төрөл болно. Бас “Хятад маягийн арур бөмбөг” гэдэг. 60 метр урт, 50 метр өргөн зүлгэн дээр тоглодог. Алаг зээрэнцэг нь 2.5 -3.0 сантиметр зузаан бин хэлбэртэй, диаметр нь 14 сантиметр, 200–240 грамм хүнд байдаг.


Модон бөмбөг: Модон бөмбөг бол Хотон үндэстний уламжлалт спортын нэгэн төрөл бөгөөд Ниншягаас үүсэж, мөн “Унгасан бөмбөг” гэж нэрлэдэг.
Модон бөмбөгийг модоор хийдэг биш харин хонины унгасаар хийдэг. Дээр үед хонины хүүхдүүд шилбүүрээрээ хонины унгасан бөмбөлөг цохиж тоглодог байснаа хожим нь спорт болж хөгжсөн байна. Урт нь 40 метр, өргөн нь 25 метр шороо буюу хиймэл зүлгэн дээр торлодог.


Дүүжин: Дүүжин нь Дундад улсын цөөн тоот үндэстний спортын наадмын тэмцээний нэгэн төрөл гэхэд сонирхолтой санагдаж байна уу? Харин энэ төрлийн тэмцээнд зөвхөн эмэгтэй тамирчин оролцдог байна. Дүүжинг Солонгос бүсгүйчүүд их тоглодог. Дүүжингийн тэмцээний талбай нь 20 метр урт, 8 метр өргөн байдаг бөгөөд дээшээ 15 метр өндөрт саадгүй байхыг шаарддаг.


Сувд бөмбөг: Сувд бөмбөгийн тэмцээний нэр нь угтаа “Сувд түүх” гэдэг байсан бөгөөд энэхүү тоглоом нь Манж үндэстний сувд түүхээс хөгжиж бий болсон байна. 1991 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын IV наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт орсон байна.



Үндэстний аэробик: 3 минут 30 секундийн “Манай хамтын гэр орон” хэмээх хөгжим дээр хийх үндэстний аэробик нь Монгол, Уйгар, Түжиа, Төвд зэрэг 20 гаруй үндэстний бүжгийн элементүүдийг оруулсан маш бүтээлч аэробик юм. Дундад улсын цөөн тоот үндэстний спортын наадамд энэ жил шинээр нэмэгдэж байгаа арга хэмжээ юм байна.


Бяр шалгах /Я Жиа/: Я Жиа хэмээх энэхүү тэмцээн нь дээс татахтай адилавтар нэгэн төрлийн тэмцээн юм. Мөн “Төвд маягийн дээс татах тэмцээн” гэдэг. Уг тоглоом нь Төвдийн шашны соёлоос үүсэлтэй.


Модон хөлийн уралдаан: Модон хөлийн уралдааныг бас “Урт хөлт морь”,”хулсан морь унах” гэдэг. Түжиа, Мио үндэстний ардын дундаас үүсэлтэй.


Банзан гутлын уралдаан: Банзан гутлын уралдаан нь Жуан үндэстний уламжлалт спорт байж, Мин гүрнээс эхэлж үүсжээ. Банзан гутлыг 1 метр урт, 9 сантиметр өргөн, 3 сантиметр зузаан банзаар хийдэг. Гурван хүн нэг баг болж уралддаг.


Цөөн тоот үндэстний тулааны урлаг: Дундад улсын тулааны урлагийг бас “Кунфу”, “wushu” гэдэг. Цөөн тоот үндэстний тулааны урлагт нударган эрдэм, зэвсгээр үзэх болон хамтын тулаан гэж гурван төрөл байдаг. 1991 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын IV наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт оров.


Дүүгүүр: Дүүгүүрийг 2-6 метрийн урт ташуураар гуядаж эргүүлдэг. Энэхүү тоглоом нь Дундад улсын иргэдийн дунд маш түгээмэл байдаг нэгэн төрлийн тоглоом байж, 1995 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын V наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт оржээ.


Чулуун бөмбөг /Цү Чиү/: “Цү Чиү”-ийг “Чулуун бөмбөг өшиглөх” гэдэг. Чин гүрний үед Манж, Монгол, Хотон үндэстний дунд уламжлагдаж байжээ. 1999 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын VI наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт оржээ.


Холхивч нум: Холхивч нум нь Мио зэрэг баруун өмнөдийн цөөн тоот үндэстнээс үүсэлтэй. 2007 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын VIII наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт оржээ.


Хулс хөлөглөх /Дү Жү Пио/: “Дү Жү Пио” гэх үг нь “ганц хулсан дээр хөвөх” гэсэн утгатай. Гүйжөү мужаас үүсэлтэй уг тоглоом нь 2011 оны Дундад улсын цөөн тоот үндэстний спортын IX наадамд албан ёсоор наадмын хөтөлбөрт оржээ.


