Америкийн Вашингтон мужийн Спокан хотод болж байгаа дэлхийн шинжлэх ухааны сэдэвт уран зохиолын чуулганаас энэ сарын 22-ны өдөр мэдэгдсэнээр, Дундад улсын зохиолч Лю Цишиний "Гурвал цогц" буюу англиар "THE THREE BODY PROBLEM" бүтээл нь уг чуулганы хамгийн дээд "Угогийн нэрэмжит шагнал"-ыг гардсанаар Дундад улсын уран бүтээлч анх удаагаа уг шагналын эзэн болж байгаа юм.

Лю Цишинь
Лю Цишиний бичсэн "Гурвал цогц" зохиол нь "Гурвал цогц", "Балар харанхуй ой", "Үхэл төгсгөл" зэрэг гурван зохиолоос бүрддэг бол түүний эдгээр бүтээлд голдуу Дундад улсын зогсцоос шинжлэх ухааны, хийсвэр ертөнцийн тухай асуудлууд, тухайлбал хүн болон ертөнц дэлхийн хувь тавиланг өгүүлдэг байна.

"Гурвал цогц" ном
"Гурвал цогц" зохиол нь өнгөрсөн онд Америкт англи хэлээр хэвлэгдсэний дараа хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, урьд хожид "Мананцар шагнал", "Угогийн нэрэмжит шагнал", "Локус шагнал", "Кэмпбеллийн шагнал", "Прометейн шагнал" зэрэг олон улсын шинжлэх ухааны сэдэвт уран зохиолын шагналд нэр дэвшсэн юм.
