
Японы цэргийг хөнөөх явцад Япончуудад эзлэгдэх шахсан Америкийн цэргийн нисэх онгоцыг булаан авч, улмаар 19 Америк хүний амийг аварч чадсан цэргүүдийн нэг болох 91 настай Японыг эсэргүүцсэн ахмад байлдагч Чэнь Түнань сурвалжлагчид тухайн жилүүдэд Япон дээрмүүдтэй хэрхэн байлдсан тухайгаа ярьж байгаа нь.
/Зургийг: Синь Хуа Агентлагийн сурвалжлагч Жан Нань/

Ван Цай-И 1928 онд Гирин мужийн Жютай хотод төрж, 1945 оны 3 дугаар сард цэрэгт элсэж, Дундад улсын зүүн хойд бүсийн Японыг эсэргүүцэх холбоот цэргийн Жао Шанжийгийн цэрэг ангид оров. Тус зураг нь 8 дугаар сарын 14-ний өдөр Ван Цай-И Гирин мужийн нэгдүгээр цэргийн эмнэлгээс Дундад улсын үзэгчдэд ёсолж байгаа нь.
/Зургийг: Синь Хуа Агентлагийн сурвалжлагч Жан Нань/

8 дугаар сарын 15-ны өдөр Дундад улсын Гуанши мужийн Наньнин хотод “Түүхээ цээжилж, Японыг эсэргүүцсэн ахмад цэргийг халамжилъя” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн болон Японыг эсэргүүцсэн ахмад цэрэгтэй ярилцах үйл ажиллагаа өрнүүлж, үүний дүнд Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Японыг эсэргүүцсэн 70 гаруй ахмад цэрэг оролцжээ. Тус зураг нь уг ажиллагаанд оролцсон нэг ахмад эмэгтэй цэрэгтэй ярилцаж байгаа нь.
/Зургийг: Синь Хуа Агентлагийн сурвалжлагч Лү Бөань/
