solongonews
Хятад улс хил дамнасан цахим залиланд хатуу цохилт өгнө
2026-02-03 11:21
Хятад улс хил дамнасан цахим залиланд хатуу цохилт өгнө

 

Хоёрдугаар сарын 2-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалан хуралдуулав.

Хил дамнасан цахим залилантай тэмцэх талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа Линь Жянь, сүүлийн үед Хятад улс хил дамнасан цахим залилан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Мьянмар болон бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, онлайн мөрийтэй тоглоом болон цахим залилангийн гамшгийг хамтдаа устгаж, ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, бүс нутгийн орнууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааны дэг журмыг сахиулах тал дээр мэдэгдэхүйц үр дүнд хүрч байна гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс нь олон улсын хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цахим залилан, онлайн мөрийтэй тоглоом болон бусад холбогдох хил дамнасан гэмт хэргийн эсрэг хүчин чармайлтаа эрчимжүүлж, иймэрхүү гамшгийг хамтдаа арилгах болно гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл