solongonews
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн төгсөлтийн баяр
2015-07-02 11:21
Өвөр Монголын Багшийн Их сургуулийн 2015 оны Гадаад оюутны болон нийт оюутны төгсөлтийн баяр боллоо.

       Энэ онд Америк, Орос, Монголоос нийт 35 магистр, 15 бакалавр гадаад оюутан төгсөж байна. Тус сургууль ирэх семистрт 26 магистр, 13 бакалавр зэргээр гадаад оюутан элсүүлэн, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн их сургуулийн элсэгчидтэй нийлээд магистр, бакалавр нийт 40-өөд оюутнуудыг хэлний бэлтгэлд хамруулан сургахаар төлөвлөжээ. Гадаад оюутны төгсөлтийн баярыг 2012 оноос эхлээд жил бүр уламжлал болгон тэмдэглэж байгаа бөгөөд энэ үеэр оны шилдэг оюутнуудаа шагнан урамшуулдаг. Шилдэг төгсөгч оюутан, суралцаж буй шилдэг оюутан, шилдэг нийгмийн идэвхтэй оюутнуудыг тус тус шалгаруулдаг ба гагцхүү сурлагаас гадна  тэдний авьяас чадвар, соёл, олон нийтийн арга хэмжээнд оролцож буй идэвх санаачлага зэрэг олон талыг харгалзан шалгаруулдаг байна.   Мөн 7 дугаар сарын 1-ний өдөр Өвөр Монголын Багшийн Их сургуулийн гадаад, дотоодын нийт оюутнуудын төгсөлтийн баяр зохиогдлоо. Энэ онд Багшийн Их Сургуулийн 35 дээд сургуулиас нийт 5 доктор, 1242 магистр, 6218 бакалавр зэрэгтэй оюутнууд төгсөж байгаа юм байна.  Төгсөлтийн баярт сургуулийн багш нар, захирлуудаас намын дарга нар, оюутнуудын нийт 400 гаруй төлөөлөл оролцож эрдмийн баяраа тэмдэглэв. Түүнчлэн авьяаслаг оюутнуудын төлөөллөөс төгсөгчиддөө зориулан дуу хуур, шүлэг, бүжгээс бүрдсэн урлагийн тоглолт зохион байгуулж, төгсөгчиддөө чин сэтгэлийн мэндчилгээ хүргэлээ.

 

 

 

 

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл