solongonews
Дундад Оросын торгоны замын инновацийн парк байгуулна
2015-05-23 10:44
Энэ сарын 21-нд Ши-Ань хотод болсон Дундад Оросын инновацийн дээд уулзалт, төсөл танилцуулах хуралд ”нэг парк хоёр салбар” хэмээх хоёр орны торгоны замын инновацийн паркийн төслийн үзэл ойлголтыг 100 гаруй аж ахуйн нэгжийн эздийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрчээ.

 Энэ нь Дундад Оросын аж ахуйн нэгжүүд нөөц баялгаа хуваалцах, торгоны зам дагуу улс орнуудын аж ахуйн нэгжүүд харилцан ашигтай хамтран ажиллахад тус болох юм.

      Дундад Оросын торгоны замын инновацийн паркийг "нэг парк, хоёр салбар болон тэгш чухалчлах" арга хэлбэрээр бүтээн байгуулна. Тухайлбал, Дундад Орос хоёр оронд тус бүр нэг парк байгуулж, хоёр талын аж ахуйн нэгжүүд харилцан нөгөө улс оронд очиж ажиллахыг хэлж байна. Үүнд: Дундад улс дээд шинэ техникээр хөтөч болгож, орчин үеийн аж үйлдвэрийг гол цогц болгосон дээд шинэ техникийн аж үйлдвэрийн парк байгуулах юм. Орос эдийн засгаар хөтөч болгож, дээд шинэ техникийг судлан хөгжүүлэхийг гол цогц болгосон парк байгуулна. Өдгөө Дундад Оросын торгоны замын инновацийн эхний төслийг бүтээн байгуулж байгаа бөгөөд 2020 онд ашиглалтад оруулах төлөвтэй байна.

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл