Спортын Х наадмын сүлд болон сахиусын тухай
2015-08-10 15:42
Спортын Х наадмын сүлд болон сахиус нь юуг бэлгэдсэн бэ?
Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын сүлдийг Фүжянь мужийн Шямень хотын Кан Бин хэмээх дизайнер урласан байна. Сүлд нь 10 гэсэн тоо болон давхиж байгаа агт хүлгээс бүрдэж, монгол үндэстний эрийн гурван наадмын элементийг оруулж, наадмыг зохион байгуулж байгаа газар орны онцлогийг сайн илтгэж чадсан байна.

Сахиус /бэлэг тэмдэг/ “Ажнай” нь Шилийнгол аймгийн Булаг хэмээх дизайнерын уран бүтээл болно. “Ажнай” нь дөрвөн зүг найман зовхисын зочдыг Өвөр Монголын тал нутагт урьж, цөөн тоот үндэстний уламжлалт спортын наадамд хамтдаа оролцохыг хүсэж байгаа санааг илтгэжээ.

Зохиогч: Саруулхан
Эх сурвалж : mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
