solongonews
Аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг буурав
2025-06-27 10:53
01-р сараас 05-р сар хүртэлх хугацаанд тогтоосон хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна

Үндэсний статистикийн товчооноос өнөөдөр гаргасан мэдээлэлд: 01-р сараас 05-р сар хүртэл тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд нийт 2720 тэрбум 430 сая юаньд хүрч, 01-р сараас 04-р сар хүртэлхтэй харьцуулвал 603 тэрбум 410 сая юаниар нэмэгдсэн байна. Гэвч үр ашигтай эрэлт хангалтгүй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн уналт, богино хугацааны хэлбэлзэл зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна. Ашгийн бүтцийн үүднээс авч үзвэл өнгөрсөн оны мөн үед хөрөнгө оруулалтын орлого зэрэг богино хугацааны хүчин зүйлүүд өндөр суурьтай байсан нь аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн ашгийн өсөлтийн хурдыг 1-5 дугаар сард тогтоосон хэмжээнээс 1.7 пунктээр бууруулсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл