
Хөхнуур-Төвд, Сычуань-Төвд чиглэлийн авто зам нэвтэрснээр Төвд нутагт авто зам нэвтрээгүй байсан түүхийг эцэслүүлж, "дэлхийн нуруу" хэмээгдсэн Төвд нутагт зам дэвссэн нь Дундадын зам тээврийн түүхэнд гайхамшиг болон бичигдсэн. Одоохондоо төв нь Лхас хот, зүүн зах нь Сычуань, Юньнань, баруун зах нь Шиньжян, Хойд чиглэлд Хөхнуур, өмнө чиглэлд Энэтхэг, Балбыг холбосон зам тээврийн сүлжээ үндсэндээ бүрдээд байна. 2014 оны эцсийн байдлаар Төвдийн авто замын нийт урт 75 километр хүрч, 5408 тосгон авто замд холбогдож, ТӨЗО-ны нийт тосгодын 99.2 хувь нь авто замтай болжээ. Далайн төвшнөөс 4000 метрээс дээш өндөрлөг нутагт "үүлэнд шургасан" авто замууд нь Төвд нутгийг гадаад ертөнцтэй холбож чаджээ.





