
1969 онд Дундадын баруун нутаг Ганьсу мужийн Үвэйд Зүүн Хань улсын (МЭӨ206— МЭ220) үеийн булшнаас давхиж буй хүрэл морины баримал олдсон байдаг.
Энэхүү хүрэл морины баримал нь тэр чигээрээ ногоон тарлан өнгөрөөр бүрхэгдсэн, өндөр нь ердөө л 34.5 см боловч бие нь хүдэр бадируун, харахад туйлын эрэлхэг шидрүүн. Давхиж яваа дөрвөн туурай, хийсэж буй урт сүүл, бага зэрэг ангайсан ам хамар зэрэг нь давхиж яваа агт морины дүр төрхийг тод томруун харуулна. Илүүтэй уран зүйл нь түүний баруун хойд хөлний доор нисэж буй луун бялзуухай байгаа нь энэхүү агт морь нисэж яваа шувууг ч гүйцэн давхиж байгааг илтгэнэ. Нөгөө талаар эртний ард түмний хурдан морийг хэрхэн хайрлаж бэлэгшээдэг байсны илрэл юм.

Дундадын засгийн газар энэхүү баримлыг Хятадын аялал жуулчлалын бэлгэ тэмдэг болгосон байдаг.
