solongonews
Ноос, ноолуур, арьсны үнэ ихээхэн буурав
2015-07-15 16:27
Эхний хагас жилд ноолуурын үнэ өнгөрсөн жилээс ерөнхийдөө 20.3 хувь буурсан байна.

Зах зээлийн хэрэгцээ сулран, их хэмжээний бүтээгдэхүүн дарагдсан ба Дундад улсын доторх ноос ноолуур арьсны бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгжийн захиалга багассан зэрэг байдлаас шалтгаалж Өвөр Монголын ноос, ноолуур, арьс ширний үнэ энэ оны эхний хагас жилд асар их уналтад оржээ.

Эхний хагас жилд ноолуурын үнэ өнгөрсөн жилээс ерөнхийдөө 20.3 хувь буурсан байна. Үүнд, ямааны ноолуур килограмм бүрдээ дунджаар 213.25 юань болж, өнгөрсөн жилээс 22.3 хувиар, хонины ноос килограмм бүрдээ дунджаар 7.12 юань болж, өнгөрсөн жилээс 10.7 хувиар, үхрийн арьс 3.7 хувиар, хонины арьс 14.6 хувиар, арьсны үнэ 12.4 хувиар тус тус буурсан байна.

Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл